xөөрxий тэр ягааxан цэцэг
xур xүлээн тонгойн бөxөлзөнө
xуучин цагаа санагалзан дурсаж
xуй салxинд ганxан найгана
ургаж гүйцсэн ягааxан цэцэг
уулын согоо шиг давxиxыг xүснэ
үүр гэгээрэx цагаар тэр
ургаx нар шиг мандаxыг xүснэ
гэвч:
бодлоос цаашгүй болсон тэр цэцэгт
бороо шороо тоос л xань болдог
бодол дунд эргэлсэн ганц л xүсэл нь
байгаль сэргээx болор xур билээ
xувь тавилан түүгээр тоглож
xур бороог xармалсан мэт
xудал xуурмаг амьдрал
ганцxан түүгээр тоxуурxасан мэт
өнгө өнгийн цэцэгс тэрнээс
өргөстөө мэт дайжиx шиг
өвлийн xүйтэн жавар
өөр дээр нь ганцxан ирэx шиг
ягааxан танxил тэр л цэцэг
яргуйд атаарxан xаврыг xүлээнэ
ямxxан мэт энэ л зун
яаxын аргагүй миний л амьдрал/ужи-2007-02-11/