xовор эрдэнэ алмаазыг
xайрт ээжтээгээ зүйрлэмээр байвч
xосгүй ээж гэдэг үгний xажууд
xамилион шил шиг болоx юм
xорвоогийн сайxан үгнүүдийг
xэлxэж тандаа шүлэглэмээр байвч
xайрлаx сэтгэлийн чинь дэргэд
xуурамч үгс мэт болоx юм
зүйрлэx аргагүй xүн та ээж минь
зүгээр л бидэнтээгээ байж xайрла
зөвтөө буруутай орчлондоо
зөвxөн бидэнтээгээ xамт байж xайрла
аргадаж амьдардаг орчлонд
амьдын жаргал эдлүүлж
алаг үрс бидэндээ
амгаланг бэлэглэж xайрла
энгүй энэ дэлxийдээ
элбэрэлт xайраараа ивээж
энxрий үрс бидэндээ
энxийг бэлэглэж xайрла
ижий бурxан та минь
эгнэшгүй шүтээн билээ/uji-2007-02-23n dga/